Сонсох нь хайрлахын эхлэл

1. Идэвхтэй сонсох (Active Listening) – харилцааны үндэс
Хүүхдийн ярьж буй зүйлсийг анхааралтай сонсох нь түүнийг “өөрийн орон зайтай, үнэ цэнэтэй хүн” гэж мэдрэхэд тусалдаг. Хүүхдийн өөрийгөө илэрхийлэх чадвар, сэтгэл хөдлөлийн зохицуулалт (emotional regulation) нь идэвхтэй сонсогдож байх үед хөгждөг.
2. Шүүмжлэхээсээ өмнө — сэтгэл хөдлөлийг нь таньж, хүлээн зөвшөөр
Хүүхэд сөрөг сэтгэл хөдлөл илэрхийлэхэд шууд засах, зэмлэх гэсний оронд сэтгэл хөдлөлийг нь “нэрлэх” “илэрхийлэх” дадалтай болго.
Сэтгэл хөдлөлийн танин мэдэхүй (emotional literacy) нь аюулгүй, шүүмжлэлгүй орчинд хөгждөг.
3. “Сонсох орон зай” нь итгэлцлийг бий болгодог
Та хүүхдээ шүүмжлэхгүйгээр, тайван хүлээж сонсдог бол тэд танд юуг ч нуулгүй ярьдаг болно. Энэ нь ирээдүйд сэтгэлзүйн дархлаа, итгэлцэлтэй холбоо үүсэх үндэс юм. Аюулгүй орчинд өссөн хүүхдүүд бусдад итгэх, өөрийгөө зөвөөр үнэлэх суурийг олж авсан байдаг.
4. Сонсох нь хүүхдийн “өөрийн үнэ цэнийг” тэтгэдэг
Хүүхдийг чин сэтгэлээсээ сонсож байгаа үед “Би хайрлагдаж, хүндлэгдэж байна” гэсэн дохио авдаг. Энэ нь өөртөө итгэх итгэлийг дэмжинэ. Өөрийгөө үнэлэх байдал (self-esteem) нь анхаарал, хүндлэл дээр суурилдаг.

Тусламжийн гараа сунгая

Таны зориулах 1₮ ч гэсэн тэдний ирээдүйд үнэ цэнтэй билээ