Өдөрт 10 минут

Та хүүхэдтэйгээ өдөрт ердөө 10 минут ярилцаж, хамт тоглож, утсаа тавиад зүгээр л анхаарал хандуулж чадвал — тэр нь таны хүүхдийн сэтгэл зүйд маш том нөлөө үзүүлдэг гэдгийг судалгаанууд баталсан байдаг.

Harvard University-ийн хүүхдийн хөгжлийн төвөөс гаргасан тайланд:
“Өдөр тутмын богино, чанартай харилцаа нь хүүхдийн тархины мэдрэлийн холбоосыг бэхжүүлж, аюулгүй мэдрэмжийг бий болгодог” гэжээ.

Мөн Америкийн Хүүхдийн Эмч Нарын Академи (AAP)-аас зөвлөснөөр:
“Өдөр бүр 10–15 минутын эцэг эхтэйгээ өнгөрүүлдэг цаг нь хүүхдийн сэтгэл хөдлөл, өөртөө итгэх итгэл, нийгмийн чадварт шууд эерэг нөлөө үзүүлдэг.” гэсэн байна.

10 минут гэдэг бага хугацаа мэт санагдаж магадгүй.
Гэхдээ хүүхдийн хувьд энэ бол:
“Аав, ээж минь намайг чухалчилж байна” гэсэн гүн ойлголтыг өгдөг байна.

10 минутын анхаарал нь ирээдүйн 10 жилийг тэтгэнэ. Та Өнөөдрөөс эхлээрэй.

Тусламжийн гараа сунгая

Таны зориулах 1₮ ч гэсэн тэдний ирээдүйд үнэ цэнтэй билээ